Beyond HRM

Beyond HRM нь Хүний нөөцийн Бүрдүүлэлт, Сонгон шалгаруулалт, Хөдөлмөрийн харилцаа, Консалтинг үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн консалтинг фирм юм. Бид харилцагчиддаа байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажлын байруудыг эрхэм зорилго, алсын хараанд нь тохируулан загварчилж өгөх, ажлын байрууддаа зөв талентыг бүрдүүлэх, ажилд авахад нь тусалж, ажилтнуудаа хэрхэн дасан зохицуулах, сургаж хөгжүүлэх, гүйцэтгэлийг нь удирдах, идэвхжүүлэх, карьер хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Манай консалтантууд танд

  • Ажлын байранд тань яг тохирсон ур чадвар, зан хандлага бүхий ажилтнуудыг бүрдүүлж өгөх
  • Ажилтны өдөр тутмын хөдөлмөрийн харилцааг зохион байгуулах
  • Өндөр гүйцэтгэлийг дэмжих дасан зохицуулах, сургаж хөгжүүлэх, гүйцэтгэл болон цалин хөлсийг удирдах системийг бүрдүүлэх

чиглэлээр тусална.

Бидэнтэй хамт компаниа амжилтанд хүргэхийг хүсвэл БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Яагаад Beyond HRM гэж?

  • Бидний туршлага: Beyond HRM нь харилцаа холбоо, жижиглэн худалдааны чиглэлээр Хүний нөөцийн олон улсын шилдэг практик туршлагуудыг эзэмшсэн, практик дээр 20 гаруй жилийн хугацаанд хэд хэдэн томоохон групп компаниудад энэхүү туршлагаа амжилттай нэвтрүүлж, үр дүн гаргасан мэдлэг, өндөр ур чадвар, туршлага бүхий экспертүүдээс бүрдсэн мэргэжлийн баг юм.
  • Бизнесийн тань хэрэгцээнд нийцсэн уян хатан байдал: Бид таны бизнесийн онцлог, тавьсан зорилтод тулгуурлан зөвхөн танай байгууллагын стратегид нийцсэн хүний нөөцийн бодлогыг тодорхойлно. Та бизнесээ тэлэх, ажиллах хүчээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна уу, ажилтнуудынхаа оролцоо сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийг хүсэж байна уу, хөдөлмөрийн зардлаа оновчтой түвшинд хадгалж, бүтээмжийг нэмэгдүүлмээр байна уу? Бид танд хамгийн оновчтой, үр дүнтэй хүний нөөцийн бодлого, хөтөлбөрийг санал болгоно.

Хүний нөөцийн тренд: Хүний нөөцийн стратеги, бодлого, хөтөлбөрүүд тасралтгүй өөрчлөгдөж шинэчлэгдсээр байна. Манай баг хүний нөөцийн хамгийн сүүлийн үеийн трендийг тасралтгүй туршин хөгжүүлж, танай байгууллагын хүний нөөцийн стратегид яг тохирсон, хамгийн сүүлийн үеийн трендүүдийг санал болгох замаар өнөөгийн өрсөлдөөн ихтэй зах зээлд хүний нөөцийн бодлогоороо тэргүүлэгч байхад тань тусална.