Бүтээгдэхүүн үйлчилгээ
ЗӨВ ХҮНИЙГ ЗӨВ АЖЛЫН БАЙРАНД – БИЗНЕСИЙН ТАНЬ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЛЦЬЕ.
1. ЯАГААД БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫНХАА ҮЙЛ ЯВЦЫГ БИДЭНД ДААТГАХ НЬ ЧУХАЛ ВЭ?
Та яг одоо доорх асуултуудыг өөрөөсөө асууж байна уу?
2. БИД БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ХҮРГЭДЭГ ВЭ?
- Байгууллага тус бүрийн соёлд нийцсэн горилогчийг сонгоно: Бид танай бизнесийн стратеги, үнэт зүйлс, ажиллах орчны онцлогийг гүнзгий судалж, түүнд нийцэх ажилтны шаардлагыг хамтарч боловсруулна.
- Зөв хандлагатай, танай бизнест амжилттай ажиллаж чадах хүнийг олно.
- Харилцаа, хандлага, соёлын нийцлийг үнэлнэ: Зөвхөн мэргэжлийн ур чадварыг бус, байгууллагын соёлтой нийцэл, багийн ажиллагаа, хариуцлагын түвшин, дасан зохицох чадварыг тусгай аргачлалаар үнэлж, тодорхойлдог.
- “CV сайтай” биш, “байгууллагад тохирох” хүнийг сонгоно.
- Өндөр бүтээмжтэй, урт хугацаанд ажиллах хүнийг сонгоно: Бид танай ажлын байрны онцлог, өсөлтийн боломж, тогтвортой байдлыг судалж, тухайн ажлын байранд хамгийн удаан хугацаанд, тогтвортой ажиллаж чадах хүнийг тодорхойлно.
- Ажилд орсон хүний дундаж тогтвор суурьшил өснө.
Бидний үйлчилгээний давуу талууд:
| Байгууллагад ирэх давуу талууд | Энэ давуу тал ямар ашигтай вэ? |
| Зөв хүнийг зөв ажлын байранд томилно | Ажилчдын бүтээмж нэмэгдэж, сургалтын зардал буурна |
| Багийн уур амьсгал, хамтын ажиллагаа сайжирна | Зөрчил, үл ойлголцол багасна |
| Шинээр орсон ажилтны дасан зохицох хугацаа богиносно | Шинэ ажилтнууд хурдан үр дүн гаргаж эхэлнэ |
| Ажилтны тогтвор суурьшил нэмэгдэнэ | Шилжилт хөдөлгөөний зардал буурна |
| Удирдлагын сэтгэл ханамж өснө | Ажлын үр дүн, шийдвэр гаргалт илүү хурдтай болно |
3. ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?
МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТЭЙ ХАМТРАН БАЙГУУЛЛАГЫНХАА СОЁЛЫГ БИЗНЕСИЙН ЗОРИЛТТОЙГОО УЯЛДУУЛАН ЗАГВАРЧИЛ
1. ЯАГААД БАЙГУУЛЛАГЫНХАА СОЁЛЫГ ЗАГВАРЧЛАХ НЬ ЧУХАЛ ВЭ?
Захирал хурлын өрөөнийхөө том ширээний голд сууна. “Бизнесийн стратеги маань тодорхой, зорьж буй тоон үзүүлэлтүүд маш ойлгомжтой байна. Гэвч яагаад ч юм, бодит байдал дээр бид зорилтдоо хүрэхгүй байна. Хүмүүс маань ажиллаад л байна, гэхдээ нэг чиглэлд биш.” Тэрбээр удаан бодолхийлсний дараагаар дараах зүйлсийг анзаарав.
“Хурлын өрөөний ханан дээр бидний эрхэм зорилго, үнэт зүйлс бичээтэй байна. Гэхдээ хурал дээрээ бид эдгээр зарчмуудыг хэрэгжүүлдэггүй юм байна.”
“Бидэнд маш олон дүрэм журмууд байна. Гэвч тэдний аль нь ч бидний үнэт зүйлсийг тусгаагүй, түүнийг хэрхэн амьдруулахыг замчлаагүй юм байна.”
“Бид байгууллагын соёл чухал хэмээн үргэлж ярьдаг боловч, соёлыг хэрхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа амьдруулахыг мэддэггүй юм байна”
Дээрх асуудлууд танайд бий юу? Тэгвэл та яг зөв газраа байна.
- Хатуу боловч үнэн зүйлсийг ил болгоно: Байгууллагын тань ямар үнэт зүйлс, зарчим, бодлого ажлыг хурдасгаж, ямар нь саад болж байна, ямар өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байна вэ гэдгийг хамтдаа тодорхойлно. Хэрэв танай соёл бизнесийн тань стратегид үйлчлэхгүй бол, саад болж байна гэсэн үг.
- Үнэт зүйлийг бодит үйлдэл болгоно: Бид хий хоосон уриа лоозон боловсруулдаггүй. Харин Хүний нөөцийн бодлого, урамшууллын тогтолцоо, өдөр тутмын үйл ажиллагааны процесст таньүнэт зүйлсээр дамжуулан уялдуулж, алхам тутамд нь амьдруулах системийг нутагшуулж өгдөг. Хүмүүс тань эрхэм зорилго, үнэт зүйлсээ зүгээр нэг сонсоод зогсохгүй, өдөр бүр ажлын байран дээрээ мэдэрдэг болно.
- Удирдлагыг жинхэнэ манлайлагч болгоно: Соёл бол зан төлөв. Харин удирдлагын зан төлөв байгууллагын соёлыг тогтоодог. Бид удирдлагын багт тань бодит, энгийн, өдөр тутам хэрэгжүүлэх боломжтой алхамуудаар дамжуулан соёлд нөлөөлөх үнэт зүйлсийг сургана. Удирдлага өөрчлөгдвөл, ажилтнууд дагаад өөрчлөгддөг.
- Соёлыг мэдрэгддэг, харагддаг болгоно: Бид шинэ соёлыг танай байгууллагын амьдралд чиглүүлэх хөтөлбөр, багийн зан үйл, урамшууллын хөтөлбөрүүдээр дамжуулан амьдруулна. Соёл бол зүгээр нэг дүрэм журам биш — танай компанийн зүрхний цохилт
2. БАЙГУУЛЛАГАД ИРЭХ ДАВУУ ТАЛУУД
- Удирдлага, ажилтан хоорондын итгэлцэл, харилцан хүндлэл бүхий ажлын орчин
- -Ажилтнуудын шилжилт хөдөлгөөнийг бууруулна, ажилтнуудын байгууллагадаа үнэнч байдлыг нэмэгдүүлнэ.
- -Хууль, тэргүүн туршлагад нийцэл бүхий хүний нөөцийн бодлого, дүрэм журмууд
- -Бизнесийг тань хууль, эрх зүйн эрсдлээс урьдчилан сэргийлнэ.
- -Бизнесийн стратеги зорилтуудтай нийцсэн соёл
- -Байгууллагын үйл ажиллагаа илүү хурдтай, тогтвортой өсөх боломжтой болно.
- -Нээлттэй, тунгалаг харилцаа холбоо
- -Байгууллага, ажилтан хоорондын итгэлцлийг нэмэгдүүлж, зөрчилдөөнийг бууруулна.
- -Өөртөө итгэлтэй, чадварлаг удирдах ажилтнууд
- -Асуудлыг мэргэжлийн, шударга тэгш шийдвэрлэдэг болно.
- -Оролцоо өндөртэй, идэвхтэй ажилтнууд
- -Байгууллага даяар бүтээмж нэмэгдэж, инноваци өснө.
- Тиймээс соёлыг зүгээр нэг “тодорхойлоод орхих” бус, хүний нөөцийн бодлого, зан хандлага, үнэт зүйлсийн цогц шийдлээр амьдруулж, хэрэгжих орчныг бүтээх нь байгууллагын урт хугацааны амжилтын үндэс болдог.
- 3. ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?
- -Богино хугацаанд өсөлт хийж, бизнесээ тэлэх сонирхолтой байгууллагууд
- -Байгууллагын соёлыг өөрчлөх, илүү үр дүнтэй болгох хүсэлтэй Гүйцэтгэх захирал, Хүний нөөцийн удирдах ажилтнууд
- -Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн өндөр, ажилтнуудын оролцоо сул байгууллагууд
- -Урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бүх төрлийн байгууллагууд
- Талент менежмент
- Ажилтнуудын ур чадварын мэдээллийн сан – Компанийн ажилтнуудын ур чадварыг төрөл бүрийн сувгаар тодорхойлсон үзүүлэлт, тоон дата, үнэлгээ, потенциаль зэрэг мэдээллүүдийг бүрдүүлэн job fit, карьер хөгжил, шилжилт хөдөлгөөний шийдвэрт тусгах бодит баримтуудыг багтаасан мэдээллийн сан.Чадварлаг ажилтны шинжилгээ, Ажиллах хүчний тооцоолол – Ур чадварын модель боловсруулж компанийн чадамжийн түвшинг тодорхойлох, ажиллах хүчний тооцоолол.Чадварлаг ажилтныг татах аргачлал – Зах зээл дээрх ажиллах хүчнээс талентуудыг татах бодлогоЗалгамж халааны бодлого – HPI өндөр бүтээмж, өндөр потенциалтай ажилтнуудыг тодорхойлон түлхүүр ажилтныг залгамж халааны бодлогоор удирдах хөтөлбөр
- Дотоод шилжилт хөдөлгөөн – Job fit – ур чадварт тохирсон ажлын байр руу шилжүүлэх хөдөлгөөнийн менежмент.
- Хүний нөөцийн Консалтингийн үйлчилгээ
- Компанийн бизнесийн стратеги төлөвлөлттэй уялдуулан Хүний нөөцийн стратегийг боловсруулах
- Жижиг, дунд компаниудад зориулсан урт хугацааны гэрээтэй Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ
- Гүйцэтгэлийн удирдлага, Талент менежмент, Хүний нөөцийн стратеги төлөвлөлт, Карьер хөгжлийн чиглэлд зөвлөх үйлчилгээ
- Гүйцэтгэлийн удирдлага
- Компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс тодорхойлох
- Стратегийн зорилго, зорилтуудыг тодорхойлох
- Ажилтны зорилгыг компанийн зорилготой уялдуулах, гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлтийг тодорхойлох
- Гүйцэтгэлийн үнэлгээг хэрэгжүүлэх журмын төсөл, загвар, маягт боловсруулах
- Гүйцэтгэлийн удирдлагад эргэх холбоо үүсгэх арга, техникүүд практик зөвлөмж, эргэх холбоо
- Цалин хөлсний систем
- Компанийн цалин хөлсний бүтэц, хэмжээ одоогийн нөхцөл байдлын шинжилгээ
- Ажлын байрны шинжилгээнд үндэслэн цалин хөлсний шатлал боловсруулах
- Гүйцэтгэлийн үнэлгээний системтэй уялдуулан цалин хөлсний системийг загварчлах
- Цалин хөлс тооцож олгох журам, холбоотой загвар маягт боловсруулах
- Цалин хөлсний систем танилцуулсан сургалт, заавар, практик зөвлөмж, эргэх холбоо
- Ажилтны идэвхи, оролцоо
- Ажилтны оролцоо тодорхойлох судалгаа авах, дүгнэлт, зөвлөмж
- Удирдлагын манлайллын 360 хэмийн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж
- Ажилтны урам зориг, талархалын хөтөлбөр
- Ажилтны туршлага – Ажилтнуудын ажилд орсон цаг үеээс эхлэн ажлаас гарах хүртэлх цаг хугацаа(Employee lifecycle)-нуудын утга учиртай дурсамж бүтээж, гүн сэтгэгдэл эерэгээр төрүүлдэг үеүүдийг тодорхойлж, таагүй мэдрэмж төрүүлдэг тохиолдлуудыг засах хөтөлбөрыг хэрэгжүүлнэ.
- Сургалт
- Удирдах ажилтанд зориулсан манлайллын сургалтууд
- Өөрийгөө удирдах нь / Self-awareness and leading yourself
- Талантыг татах, ажилд авах нь / Attracting and retaining talents
- Ажилтнуудаа сургаж хөгжүүлэх нь / Developing your employees
- Ажилтандаа ажил үүрэг даалгаж өгөх нь /Delegating effectively
- Ажилтнаа коуч хийх нь /Coaching your employees
- Удирдах ажилтны цагийн менежмент / Time management
- Ажилтныхаа гүйцэтгэлийг удирдах нь / Performance management
- Ажилтнаа идэвхжүүлэх нь /Motivating your employees
- Ажилтандаа үр дүнтэй зөвлөмж, шүүмж өгөх нь / Giving effective feedback to your employees
- Өсөх сэтгэлгээ / Growth mindset
- Хүний нөөцийг мэргэшүүлэх сургалтууд
- Гүйцэтгэлийн удирдлага /Performance management
- Цалин урамшуулал /Salary and grading system
- Сургалт хөгжил /Training and Development
- Ажилтны оролцоо /Employee engagement
- Дасан зохицуулах хөтөлбөр /Orientation program
- Ажил олгогчийн брэндинг /Employer branding
- Карьер хөгжлийн систем /Career development
- Талант менежмент /Talent management
- Компанийн соёлыг хөгжүүлэх нь /Company culture
- Ажилтны туршлага /Employee experience
- Хөдөлмөрийн харилцааны практик сургалт /Employee relations in practice
- ХН стратеги / Strategic HR
- Удирдах ажилтанд зориулсан манлайллын сургалтууд
