Хүний нөөцийн мэргэжлийн ном

Хүний нөөцийн мэргэжлийн ном

Хүний нөөцийн стратеги номын тухай товч: Хүмүүстээ хөрөнгө оруулалт хийснээр байгууллагын соёлыг өрсөлдөх чадамжаа болгох нь номдоо Латис компанийн үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Жэк Алтман Гүйцэтгэх удирдлага, Хүний нөөцийн баг удирддаг хүмүүст зориулан өндөр гүйцэтгэлтэй багийг хэрхэн бий болгох, ажилтнуудын мотивацийг хэрхэн нэмэгдүүлэх, байгууллагын соёлыг хэрхэн бүтээх талаар тэргүүн туршлагуудыг нэгтгэн харуулсан хүний нөөцийн мэргэжлийн, маш сонирхолтой ном юм. Энэхүү номоор уншигчдад компанийн соёлын тулгуур багана болох үнэт зүйлсийг хэрхэн тодорхойлох аргачлалыг алхам бүрээр танилцуулж, ажилтнаа сонсдог, амжилтанд хүрэхийг нь дэмждэг эргэх холбоог бий болгоход анхаарах бүрдэл хэсгүүд, удирдах ажилтнууд Хүний нөөцийн стратеги нь бизнесийн үр дүн гаргахад хэрхэн нөлөөлж байгааг хэмжих арга хэрэгслүүдийг тус тус танилцуулсан байна.