Хүний нөөцийн мэргэжлийн ном
Хүний нөөцийн мэргэжлийн ном
Та карьераа эхлүүлээд удаагүй хүний нөөцийн мэргэжилтэн, менежер эсвэл ажилтныг хэрхэн сонгон шалгаруулах, ажилд авах, хэрхэн хөгжүүлэх, хүний нөөцийн төлөвлөлт, цалин хөлс, хөнгөлөлт урамшуулал, гүйцэтгэлийн удирдлагын системийг компанидаа хэрхэн нутагшуулах талаар мэдээлэл авах хүсэлтэй бизнес эрхлэгч байж болно. Энэхүү ном нь хүнтэй ажилладаг, байгууллагаа амжилтанд хүргэхийн тулд хүн капиталыг хэрхэн өгөөжтэй зохион байгуулах талаар сурч мэдэх хүсэлтэй бүхий л түвшний хүмүүст зориулсан ном юм. Хүний нөөцийн чухал ном 27 хэсэг, таван үндсэн бүлэгтэй. Хэдийгээр хүний нөөцийн функцүүд практик дээр өөр хоорондоо холбоо хамааралтай байдаг хэдий ч энэхүү номын бүлэг бүр хүний нөөцийн нэг бие даасан функцийг тусад нь авч үзэж тайлбарласан байгаа.

